Япон чанарыг улам ойроос,
Монголыг улам баян болгоё!

hand to hand гараас гарт

Монголд ч бас баяр баяслын хүрээг тэлмээр байна.

Япон, Монгол хоёр улс 1972 оны хоёрдугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2022 онд 50 жилийн ой юм. Сүүлийн 50 жилийн хугацаанд соёлын солилцоо ихээхэн гүнзгийрсэн ч Монголд Японы компаниуд цөөхөн хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн солилцоо, тэр дундаа Монгол, Япон хоёр улсын худалдааны хувьд сорилт бэрхшээл ихээр тулгарч байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа урагшлахгүй байгаа нэг том шалтгаан нь Япон Монгол улсын хоорондын зайтай ижил зайтай Азийн орнуудаас 3-5 дахин өндөр тээврийн зардалтайн дээр далайд гарцгүй орон учраас тээвэрлэлтийн боломж хомс байдаг.

Өргөн уудам Монгол орны нөөц бололцоог бид мэдэрч, тээврээр дамжуулах “Дэлхийд баяр баяслын хүрээг тэлье” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол түмэнд Япон чанарыг илүү ойр болгохын зэрэгцээ Монголчууд улам баян болоход бага ч болов өөрийн хувь нэмрийг оруулахаар 2018 оны 7-р сард Коожицү Монголиаг Монголд үүсгэн байгуулж, тээвэр ложистикийн ажлаа эхлүүлээд байна.

2018 оноос хойш Монгол-Японы хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхийн сацуу, Япон руу бараа тээвэрлэх хүсэлтэй Монголын компаниуд болон Монгол руу бараа тээвэрлэх хүсэлтэй Япон компаниудын шинэ зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

■2018 оноос 2022 оны 7-р сарын байдлаар хийсэн тээвэр:

■Автомашины тээвэр 1,110 машин
■M-Line хувь ачаа 1,742 ачаа
■M-Line бизнес ачаа 1,646 ачаа

2022 оны 4-р сард Коожицу Монголиа Японы хөрөнгө оруулалттай компаний зөвшөөрлийг авахын зэрэгцээ үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлээ.
Ийнхүү Монгол болон Японы тээвэр, бизнесийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжтой болов. Тээврийн зардал, тээвэрлэлтийн хугацаан дээр ихэд анхаарахын сацуу шинэ аж үйлдвэрүүд бий болоход дэмжлэг үзүүлэх болно.

Японоос Монголруу хийгддэг тээврийн тулгамдсан асуудал

Монгол Япон хоёр улс хоорондоо шулуун шугамаар 3000 км зайтай. Нисэх онгоцоор 5 цаг хагас орчим зарцуулдаг тул хол гэж хэлэхэд хэцүү. Харьцуулан үзвэл Японоос Макао орох зайтай ижил байдаг.
Японоос гарсан чингэлэг нь Хятадын боомт хүртэл далайн тээвэр хийгдэж, Тэнжин боомтоос төмөр замаар Монгол хүртэл тээвэрлэгдэнэ. Тээвэр хийгдэх хугацаа ойролцоогоор 30 хоног.
Тээврийн нийт үнэ 6000 ам доллар орчим. (Корона гарахаас өмнө 2500$ орчим байсан.)
Японоос манайтай ижил зайд оршдог азийн улсуудтай харьцуулахад 3-5 дахин өндөр тээврийн үнэ гардаг ба тээвэрлэлтийн хугацаа мөн адил 2 дахин урт хугацаа шаардлагатай."
Энэ тээврийн үнэ болон хугацаа нь Японоос Монголруу хөрөнгө оруулалт хийхээ татгалзах томоохон шалтгаан болдог. Монголд Японы амжилттай ажиллаж байгаа компаниуд байгаа ч өндөр нэмүү өртөгтэй ажиллах шаардлага гарч байна.

Хятад болон Орос улсаас тавигдах журам нөхцөл нь тээвэрт ихээхэн нөлөөлдөг.

Монгол улс нь Орос Хятад улсын хооронд оршдог тул ачаа тээврийн хязгаарлагдмал сонголттой. Хятадаар бол Тэнжин боомт, Оросоор бол Владивосток-оор дамжуулан тээвэрлэгдэнэ.

Оросоор дамжуулан тээвэрлэх нь Хятадын тээвэрт тавьдаг журмуудаас ангижрах боломжтой ганц арга мөн ч, Хятадаар дамжуулан тээвэрлэхээс хэд дахин илүү үнэтэй тул бодит байдал дээр хэрэгждэггүй. Тээврийн хамгийн боломжит хувилбар нь үнийн хувьд Хятадаар дамжуулан тээвэрлэх нь их байдаг.

Гэвч Хятад тээврийн журмаа байнга өөрчилж гадаад худалдаа эрхлэгчидэд хэцүү байдаг. Аль болох үнэн зөв мэдээллийг олж аван тухайн цаг нөхцөлд тохирсон шийдвэр гаргах нь чухал.

Мөн Японоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт нь нийт 5-н удаагийн гаалийн хяналтаар орж хүргэгдэн ирнэ. Тухай бүрт дүрэм журмыг баримтлан тээвэрлэх шаардлагатай байдаг.

Мөн Японоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлт нь нийт 5-н удаагийн гаалийн хяналтаар орж хүргэгдэн ирнэ. Тухай бүрт дүрэм журмыг баримтлан тээвэрлэх шаардлагатай байдаг.
  1. Японд экспортын гааль
  2. Хятад транзит тээврийн гааль
  3. Эрээн хот транзит тээврийн гаалийн хяналт, гарах зөвшөөрөл
  4. Монгол Замын-үүд импортын ачааны гаалийн хяналт
  5. Улаанбаатар хот гаалийн хяналт, олголт
Коожицү Монголиа ХХК нь дээрхи хоёр асуудалд шийдэл олохоор Япон Монголын хооронд хийх тээврийг мэргэшсэн төвшинд хийж үйлчилж байна.

Монголын зах зээлрүү нэвтрэх үйл ажиллагаа Юун түрүүнд өөрийн компаний үйл ажиллагаа болох тээврийн салбараар эхлүүлье.

Тээврийн салбарт sharing economy үйлчилгээг нэвтрүүлэх нь

Sharing economy-гийн 4н гол баганыг хэрэгжүүлж, тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна.
Эд материал хуваалцах(бүх төрлийн чөлөөт зах зээл・хувцас эд хэрэглэл), талбайг хуваалцах(чингэлэгийн хоосон зай, сул зогсоол, хурлын өрөө, сул өрөө гэх мэт), хөдөлгөөнт зүйл хуваалцах(цаг хугацаа, автомашин гэх мэт), нөөц хуваалцах(ажиллах хүч, технологи, мөнгө зэрэг )

Монгол руу бүх төрлийн ачаа барааг тогтмол тээвэрлэдэг "M-Line гараас гарт үйлчилгээ"

  • 1.Автомашин тээвэр (чингэлгийн зайг хуваалцах)
  • 2.Бизнес ачаа (чингэлгийн зайг хуваалцах)
  • 3.Хувь ачаа (чингэлгийн зайг хуваалцах)
Үйлчлүүлэгч А-д ашигтай тал: Ашиглагдаагүй хоосон зайгаа бусад ачааны үйлчлүүлэгчид худалдах.
Үйлчлүүлэгч В, С-д ашигтай тал: Өөрийн ачаанд шаардлагатай зай талбайн тээврийн үнэ л төлөх боломжтой.

Япон болон Монгол дахь логистикийн үйлчилгээ

  1. Экспорт, импортын гаалийн үйлчилгээ・Үйлдвэрээс ачааг автомашинаар авах, хүргэх үйлчилгээ
  2. Импортын машин хүлээн авах үед үйлчилүүлэгчтэй хамт байж чингэлэг доторхи байдлыг нягтлан, ачааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх
  3. Монголын зах зээлийн судалгаа
    Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тохирсон зах зээлийн хүрээ, худалдах суваг, зах зээлийн хэрэгцээг манай компанийн Монгол дахь ажилтан судалгаа гарган өгнө.
  4. Монголд бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх・Компани байгуулах, банкинд данс нээлгэх, ажилтан авах зэрэг үйл ажиллагааг таны өмнөөс хийж гүйцэтгэн дэмжлэг үзүүлнэ.

Монгол дахь бизнесийг дэмжих үйлчилгээ

  1. Монголд хамтран ашиглах боломжтой оффисоор хангана.
    Оффис нь Улаанбаатар хотын төвд байрлалтай тул хотын хөдөлгөөнд оролцоход тохиромжтой газар байдаг. Та Японоос богино хугацаагаар ирсэн байсан ч ашиглах боломжтой.
  2. Made in Japan・Project by Japan-ийн бүтээгдэхүүнүүдийг нүдээр үзэж, гараар барих боломжтой үзүүлэн, үзүүлэн гаргах талбайтай. Үйлчлүүлэгчийн бүтээгдхүүний дээжээс тавин үзүүлж худалдааны яриа хэлцэл хийх боломжтой.