M-line хувь ачаа тээврийн үйлчилгээ

Үйлчилгээний танилцуулга

KOHJITSU CO.,LTD (Монгол салбар: Кишивада хот) нь Осака хотоос Улаанбаатар хот руу тээвэрлэгдэж байгаа чингэлэг ашиглан та бүхний ачааг хүргэх үйлчилгээг эрхэлж байна.
Та энэхүү ачаа тээврийн үйлчилгээг ашиглахыг хүсвэл манай сайт дээрх “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛҮҮД” болон “АНХААРАХ ЗҮЙЛС!!”-ийг сайтар уншиж танилцан “ХҮСЭЛТ ИЛГЭЭХ” хэсэгт шаардлагатай мэдээллийг бөглөн илгээнэ үү.

Японоос Монголруу илгээх M-line хувь ачааны товч агуулга

Ачааны хэмжээ болон төлбөр

Ж Тээврийн даатгал хэдэн ч хайрцаг байсан: ¥ 500 x сонгох боломжтой

  • Монголд гарах төлбөр

    УБ дахь гаалийн зардал: L- ¥1400, M- ¥1200

    УБ дахь хүргэлт: Ll size- ¥ 800, M size- ¥ 500 x сонгох боломжтой

    Монголд гарах зардлыг японд, эсвэл монгол талдтөлөх боломжтой.

  • САНАМЖ

    Заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд холбоо барина уу.

    Ачаанууд давхарлаж тавигддаг учир задрахгүйн тулд,зузаан хайрцганд хийж сайтар бэхлээрэй. (Хайрцаг задарсан болон хонхойсон тохиолдолд манай компани хариуцлага хүлээхгүй)

    Хоккайдо хотоос ачааг авхад нэмэгдэх үнэ : + ¥ 700 Окинавагаас захиалга хийх тохиолдолд холбоо барина уу.

    Ачааны зураг болон листээ өгөөгүй бол нэмэлтээр ¥ 3000 төлөх шаардлагатай болно.

Хамгийн ойрхон гарах тээврийн хуваарь

Долоо хоног бүр тогтмол гардаг тээвэр бөгөөд зарим үед цаг агаарын болон бусад хүчин зүйлээс болж хоцорч гарах тохиолдол байдаг тул та бүхэн ойлгож хүлээн авна уу.

Анхаарах зүйл: Осакагаас Улаанбаатар хот хүртэлх тээвэр нь Хятад улсаар дамжин өнгөрөх далайн болон төмөр замын тээвэр юм. Цаг агаар болон бусад хүчин зүйлсийн нөлөөллөөр Улаанбаатар хотод хүрэх хугацаа хоцрох тохиолдол байдаг.

Санамж

Ачаа илгээх заавар

  • Үйлчилгээний нөхцөлүүдтэй танилцана уу

    3-р зүйлд заасан “ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛС”-ийг ачаанд хийхгүй байхыг хүсье. →Үйлчилгээний
  • Манай вэб сайтын “ХҮСЭЛТ ИЛГЭЭХ” хэсгийн шаардлагатай зүйлсийг бөглөн хүсэлтээ илгээнэ үү.

    Таны илгээсэн мэдээлэлд үндэслэн тээврийн үнийг тооцоолон и-мэйлээр хариу илгээх болно.
  • Ачааг хаяг дээрээс авах (Та ачаагаа өөрөө илгээх бол доорх хаягаар шуудандана уу.)

    Ачаагаа өөрийн хаяг дээрээс өгөх бол ХҮСЭЛТ ИЛГЭЭХ хэсгийг бөглөж илгээнэ үү.
    ХҮСЭЛТ ИЛГЭЭХ хэсгийг бөглөхөд ачаанд орсон зүйлсийн тоо ширхэг, үнэ, зураг гэх нарийн мэдээлэл шаардлагатай тул урьдчилан бэлдсэний үндсэн дээр хүсэлт илгээнэ үү.

    Ачаагаа өөрөө илгээх бол:
    〒596-0012 Osaka-fu, Kishiwada-shi, Shin-minato-machi 10-9
    KOHJITSU CO.,LTD Kishiwada office, Mongolia business section
    Tel: 072-430-6821 (Япон хэл болон Монгол хэл ОК)
    (Ачааг ажлын өдрүүдийн 9:00~11:30、13:00~15:30 цагт хүрэхээр илгээнэ үү.)

  • И-мэйлээр нэхэмжлэл хүлээн авсны дараа банкны шилжүүлгээр төлбөрөө хийнэ үү.

    Ачааны жинг хэмжисний дараагаар бодит тээврийн үнийг тооцоолон гаргана.
    Төлбөр хийх дансны дугаарыг нэхэмжлэх дээрээс харна уу.
    И-мэйлээр нэхэмжлэл хүлээн авсны дараа өдрийн 15 цагаас өмнө төлбөрөө хийнэ үү.
    Төлбөр хүлээн авснаас хойш хүсэлтийг цуцлах боломжгүй болно.
  • Ачааг хүлээн авагч нь Улаанбаатар хот дахь заасан хаяг дээрээс ирж ачааг авна. (Улаанбаатар дахь хүргэлтийн үйлчилгээг сонгох боломжтой. ХҮСЭЛТ ИЛГЭЭХ хэсэгт сонгоно уу.)

    Манай компанийн ажилтан хүлээн авагчид холбоо барьж мэдээлэл өгнө.
    Холбоо барьснаас хойш 5 хоногийн дотор ачаагаа авахгүй бол хадгалалтын төлбөр тооцогдоно.
    "Монголд гарах зардал буюу гаалийн бүрдүүлэлтийн татварыг Япон талд төлөхгүй хүлээн авагч төлхөөр тохирсон тохиолдолд, хүлээн авагч төлөөгүй бол Илгээгч талруу нэхэмжлэх явуулах болно. "

Холбоо барих утас

  • Япон ☎072-430-6821 хүлээн авах цаг 9:00 – 16:30 [ хагас бүтэн сайн болон баярын өдрөөс бусад ]

  • Монгол ☎+976-77168877 хүлээн авах цаг 9:00 – 16:30 [ хагас бүтэн сайн болон баярын өдрөөс бусад ]