M-line хувь ачаа тээврийн үйлчилгээ

Монгол улс руу бага оврын ачаа илгээх үндсэн нөхцөл

Бид Япон - Монгол руу 7 хоног бүр чингэлгийн тээвэр гаргаж байна. Мөн Хувь ачаа болон түүвэр, нүүлгэлтийн ачааг тэвэрлэж байна.
Боомтоос усан онгоц хөдөлсөн өдрөөс хойш 30-45 хоногийн дараа Монголд очих болно.
Цар тахал болон Далайн тээвэр, төмөр замын ачаалал ихэссэн үе, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тээвэрлэлтийн хугацаа 45-60 хоногийн дараа Монголд хүрч болно.
Монгол улсруу илгээж байгаа бага оврын ачаанууд нь Хятад улсын Тяньжин боомтоор дамжин Улаанбаатар хотод хүрч байна.
Хятад улсын Тяньжин боомт дээр ирсэн өдрийн дарааллаар нь чингэлэгүүдийг Монгол улс руу хөдлөх хуваарийг гарган, хуваарийн дагуу илгээдэг болно.

Ачаа илгээхийн өмнө дараах нөхцөлтэй танилцана уу.

  1. Бүтээгдэхүүний нэр・Тоо ширхэг・Овор хэмжээ・Жин・Ачааны хэлбэр(Хайрцаг, тусгай зориулалтын сав, цүнх зэрэг
    Нийлэг уут болон тээвэрлэлт ачиж буулгах явцад амархан урагдах баглаа боодолтой ачаа хүлээн авах боломжгүй. Цаасан хайрцагт шилжүүлэн хийх тохиолдолд төлбөртэй.
  2. Хавсралт №1-д Ачигдах хугацаа болон ачаа хүлээн авах хугацаатай танилцана уу.
    Ачаа ачигдахаас 1 долоо хоногийн өмнө ачааг агуулахад хүлээн авсан байх шаардлагатай.
  3. Ачаа бараагаа илгээхээс өмнө и-мэйлээр ① ийн нарийвчилсан мэдээлэл, ачаа илгээгчийн нарийвчилсан мэдээлэл,(Овог нэр, хаяг, утасны дугаар)-ийг бөглөж явуулна уу.
  4. Дээрх мэдээллийг нягтлан үзэж, хүргэлтийн гэрээ болон зардалын талаар и-мэйлээр хариу өгнө.
  5. Ачааг хүлээн аваад тоо ширхэг болон жинг хэмжиж тээврийн хөлсийг бодон нэхэмжлэхийг и-мэйл болон бүртгүүлсэн фэйсбүүк хаяг руу явуулна. Хариу и-мэйл илгээсэн өдрийн дараа өдрийн 15 цагаас өмнө заасан банкны дансанд төлбөрөө хийнэ үү.
  6. Ачаа хүлээн авах цаг: Am9:00~11:30 Pm1:00~3:30

Энэ зүйлд, (Гаалийн татвартай холбоотой хууль тогтоомжууд)холбогдох хууль тогтоомжид хамаарагдах чухал зүйл болно. Худал мэдүүлэг өгөх мөн үнэн зөв бөглөөгүй тохиолдолд, ачаа барааг хураан авах болон иргэний хариуцлага, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Тээвэртэй холбоотой анхаарах зүйл

Дараах тохиолдолд ачаа барааг хүлээн авахаас татгалзана.

  1. Илгээгч нь шаардлагатай мэдээлэлийг бөглөөгүй.
  2. Шаардлагатай мэдээлэл бөглөх хэсэг тодорхой бус байх, хуурмаг мэдээлэл байх магадлалтай тохиолдолд
  3. Сав баглаа бүрэн бус тээвэрлэлт даахааргүй байх.
  4. Байгалийн гамшиг болон бусад онцгой тохиолдолд

※Ачаа барааг шаардлагатай тохиолдолд нарийвчлан шалгах.

Тээвэрлэх боломжгүй зүйл

  1. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, каннабис марихуан, мансууруулах бодис, сэргээшийн төрлийн эм бэлдмэл, хар тамхины утаа шингээгч
  2. Зориулалтын эм бэлдмэл(Эмчилгээнд хэрэглэх зориулалтаар импортолсон бүтээгдхүүнээс бусад)
  3. Буу зэвсэг, гар буу, автомат буу эдгээрт ашиглагдах эд зүйлс
  4. Тэсрэх дэлбэрэх зүйл
  5. Дарийн төрөл, дарь
  6. Химийн зэвсэгийн хориглосон болон тодорхой бодисийн журамтай холбоотой хуулийн 2-ын 3-р зүйлд заасан тодорхойлогдсон бодис
  7. Халдварт өвчнөөс сэргийлэх болон, халдварт өвчтөнд холбогдох хуулийн 6-р бүлэг 20-р зүйлд заасан “Нэг дүгээр төрлийн өвчний үүсгэгч” болон тус бүлгийн 21-р зүйлд заасан “Хоёр дугаар бүлгийн өвчний үүсгэгч” гэх мэт
  8. Мөнгө, дэвсгэрт, банкны чек, тамга, шуудангийн марк болон хуурамч үнэт цаас, хэлбэр хэмжээ өөрчилсөн бүтээгдхүүн, дуураймал болон хуурамч карт
  9. Олон нийтийн аюулгүй байдал болон ёс заншилд харшлах ном зохиол, зураг, баримал гэх мэт бусад эд зүйл
  10. Хүүхдийн порно
  11. Патентын эрх, Ашиглалтын загвар, дизайны эрх, Барааны тэмдгийн эрх, Зохиогчийн эрх, Зохиогчийн эрхтэй холбогдох бусад эрх, Схем, болон схем ашиглах эрх, Газар тариалантай холбогдох эрхийг зөрчих эд зүйлс.

Тээврийн үнэ

Тээврийн үнэ нь тус компанийн гаргасан үнэ болно.
  1. Япон талын зардалд хамаарагдах зүйл
    Экспортын гаалийн бүрдүүлэлтийн зардал ・Тээвэр・Хүлээн авах ажлын хөлс
  2. Япон талын зардалд хамаарагдахгүй зүйл
    Импортын гаалийн зардал, татвар зэрэг Монголд гарах зардалууд
    Ачааг хүлээн авагч нь гарсан зардалыг төлөх, эсвэл манай компани төлбөр төлж хүлээн аван зардлыг нэхэмжлэх боломжтой.
  3. Тус компани дээрх өмнөөс нь төлөх мөнгийг төлсөн тохиолдолд, барааг хүлээн авагч нь компанид төлбөрийг барагдуулна.
  4. Монгол талд гарах зардлыг хүлээн авагч төлөөгүй тохиолдолд илгээгч нь төлөх үүрэгтэй болно.
  5. Төлбөр далайн тээврийн компанийн тарифийн өөрчлөлт, шатахууны үнэ, эдийн засгийн нөлөөтэйгөөр шинэчлэгдэх тохиолдол байдаг.

Ачаа барааг хүлээлгэн өгөхтэй холбоотой анхаарах зүйл

  1. Ачаа барааг илгээгчийн өгсөн мэдээлийн дагуу хаяг утасны дугаараар хүлээн авагчид хүлээлгэн өгнө. Хүлээн авагч эзгүй тохиолдолд төлөөлөх хүн, гэр бүлийн хүн, садан төрөлийн хүн зэрэгт хүлээлгэн өгөх боломжтой.
  2. Хүлээн авагч барааг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд, мөн бусад шалтгааны улмаас хүлээлгэн өгөх боломжгүй болсон тохиолдолд илгээгчтэй холбогдон ачаа барааг хэрхэх талаар заавар авна.
  3. Дээрх зүйлд заасны дагуу заавар авснаас хойш 15 хоногийн хугацаа өнгөрсөн тохиолдолд уг ачааг борлуулах болон устгах арга хэмжээ авна.
  4. Монголд гарсан зардлыг төлж барагдуулах хүртэл ачааг хүлээлгэн өгөхгүй .

Бусад анхаарах зүйл

  1. Тээвэрлэлтийн явцад ачаанд чанарын өөрчлөлт гажиг үүсэх магадлалтай гэж үзсэн тохиолдолд тээвэрлэлтийг хойшлуулан ачаанд дахин үзлэг хяналт хийх болно.
  2. Дээрх зүйлд заасны дагуу ажилласан тохиолдолд гарах зардал алдагдлыг илгээгч бүрэн хариуцна. Дахин боловсруулсан тохиолдолд үүсэх алдагдал хариуцлагыг манай компани хариуцахгүй.
  3. Барааг гэмтэлгүй хүлээлгэн өгч, хүлээн авсан баримт дээр гарын үсэг зурснаар хүргэлт дууссан гэж үзнэ.
  4. Ачаа ачигдсаны дараа цуцлах хүсэлт гаргавал шаардлагатай зардлыг нэхэмжлэх болно.